3 жил дараалан ашиггүй ажилласан ТӨК-ийн татан буулгах эрх зүйн орчныг нээнэ
2024.12.06
123
 3 жил дараалан ашиггүй ажилласан ТӨК-ийн татан буулгах эрх зүйн орчныг нээнэ
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төрийн өмчит 99, охин компани оруулаад нийт 123 компанийн 43 алдагдалтай ажилладаг. Үүнээс 21 компани сүүлийн 3 жил дараалж алдагдалтай ажилласан байна. Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд өөрчлөлт оруулж 3 жил дараалан ашиггүй ажилласан ТӨК-ийн татан буулгах эрх зүйн орчныг нээнэ. 2025 оны нэгдүгээр сараас бүх төрийн өмчит компаниуд руу олон улсын аудит оруулна. Шилэн ажиллагааны хүрээнд ТӨК-ийн захирлын урамшууллаас эхлээд, үргүй зардал, худалдан авалт гэх мэт бүх мэдээллийг ил тод нээлттэй болгоно" гэв. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.