АҮЭБ-ийн сайд Ц.Туваан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэн Миньжуаньтай уулзлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Миньжуаньтай уулзав
Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдуудаас санал авч төслийг ойрын хугацаанд бэлэн болгохоор ажиллаж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын талтай хамтран ажиллахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, харилцан мэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Миньжуаньтай уулзлаа. Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдуудаас санал авч төслийг ойрын хугацаанд бэлэн болгохоор ажиллаж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын талтай хамтран ажиллахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, харилцан мэдээлэл солилцох нь чухал болохыг илэрхийллээ.
Мөн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна Дачин Тамсаг, Доншен компаниудын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлыг урагшлуулж хамтран шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөр тооцоог БНХАУ-ын Төрийн банкаар (Bank of China) дамжуулан хийж байгаа бөгөөд саяхан АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан ч энэхүү хоригт Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүн болон эрчим хүчний үйлчилгээ хамаарахгүй гэдгийг АНУ-ын Сангийн яамнаас илэрхийлснийг мэдээлэв.