Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч нэгээр нэмэгдлээ
Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч нэгээр нэмэгдлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор болов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэжээ.

Мөн үнэт цаасны гурав, хөрөнгө оруулалтын менежментийн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, “Мост финтек” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэн авчээ. Энэ удаагийн хуралдаанаар нийт 44 асуудал хэлэлцсэн байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.