Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзлаа
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзлаа
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тус аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын шийдвэр гаргах түвшний удирдлагууд, санхүүгийн алба, ханган нийлүүлэлтийн албаны дарга зэрэг албан тушаалтнуудтай албан уулзалтууд хийж байгаа бөгөөд эхний уулзалтаар "Оюу толгой" ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. 
May be an image of 4 people
Тус уулзалтаар албан татвар төлөгч нь нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг (хандив) үзүүлбэл БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 1% ХҮРТЭЛХ ХЭМЖЭЭГЭЭР татварын хөнгөлөлт эдлэх боломжийн талаар онцгойлон санал солилцлоо.
 
Цаашид тус орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нь тухайн бүс нутгийнхаа нийгмийн асуудал, бүтээн байгуулалт зэрэг томоохон асуудлуудад анхаарал хандуулан, дэмжлэг үзүүлж, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах талаар ярилцсан байна.
May be an image of 9 people, people studying, table and text
May be an image of studying and text
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.