УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх уул уурхайн салбарт хамаарах асуудлууд
УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэ долоо хоногт /2024.11-18-11.21/ хэлэлцэх асуудлыг тов гарлаа.
- УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд, 2024.11.18, 16.30 цаг
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, “Их засаг” танхим, 2024.11.19, 14.00 цаг
- Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 2024.11.19, “Их Эзэн Чингис хаан”, 10.30 цаг
- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, “Их засаг” танхим, 2024.11.20, 16.30 цаг