"Шинь Шинь" компани ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
"Шинь Шинь" компани ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
"Шинь Шинь" ХХК Монгол Улсын "ТОП-100" аж ахуйн нэгжээр дахин шалгарч, 2023 оны амжилтаа бататган 47 дугаарт эрэмбэлэгдлээ. Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, өргөмжилдөг "ТОП-100" шалгаруулалтад "Шинь Шинь" компани нь 2016 оноос хойш тасралтгүй багтаж, энэ онд Монгол Улсын хэмжээнд:
  • Ашгийн хэмжээний эрэмбэ: 23
  • Төлсөн татварын дүнгийн эрэмбэ: 29
  • Борлуулалтын орлогын эрэмбэ: 42
  • Хөрөнгийн эрэмбэ: 57
  • Даатгуулагчийн тооны эрэмбэ: 65 дугаарт
  • Ерөнхий дүнгээр 47 дугаарт эрэмбэлэгдлээ.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.