"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оны эхний 9 сарын байдлаар 3.1 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, орлогын төлөвлөгөөг 112 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөөг 148 хувиар тус тус биелүүлжээ. Энэ хугацаанд үйлдвэрийн зүгээс улс болон орон нутгийн төсөвт нийт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлснээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 644 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
"Эрдэнэт үйлдвэр" гурван улирлын туршид нийт 29.6 сая тонн хүдэр олборлож, 27.8 сая хүдэр боловсруулжээ. Энэ хугацаанд 451 мянган тонн зэсийн баяжмал, 4.2 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөө 100-105 хувиар биелэжээ.
Зэс металл авалт, молибдены металл авалт, үйлдвэрлэсэн металл дахь металлын төлөвлөгөө 100 хувиас давсан байна. Тус үйлдвэрийн түүхт 45 жилийн ой ирэх 12 дугаар сард тохиож байгаа.