“Шинь Шинь” ХХК 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтээ амжилттай дүгнүүллээ
“Шинь Шинь” ХХК нь 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтээ амжилттай дүгнүүлсэн байна. Тухайлбал энэ онд тус компанийн ус ашиглалттай холбогдуулан Усны газрын дарга, мэргэжилтнүүд, 21 аймгийн Сав газрын захиргааны дарга нар уурхайн бүсэд ирж танилцжээ. Мөн Булгийн эхийг хамгаалах, усны ундаргыг барих зорилгоор Жаалын булгийн эхэд 1100 ширхэг бургас тарьж, Зүүн Жараахайн булгийг хашиж хамгаалсан байна. Тэрчлэн энэ онд дараах үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлжээ. Үүнд,
- Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны Угтамын байгалийн нөөц газрын судалгааны байрны их засварыг хийлгэхээр "Бат Буян Цамхаг" ХХК-тай гурван талт хамтран ажиллах гэрээ байгуулан, хийж гүйцэтгүүлсэн.
- Мардайн 1.5 га талбайд техникийн, 6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн.
- Дашбалбар суманд тарвага нутагшуулсан.
- Шувуу үргээгч суурилуулсан.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1500 ширхэг мод суулгасан.
- Дашбалбар сумын Улз багийн “Залуус” хороололд ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа барьсан.
"Шинь Шинь" компанийн Гүйцэтгэх захирлын зүгээс “Цаашид ч хариуцлагатай уул уурхайн жишгээр байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна” гэдгээ илэрхийлсэн юм.