Зүүн бүсийн уул уурхайн өдөрлөг Чойбалсан хотноо болно
Зүүн бүсийн уул уурхайн өдөрлөг Чойбалсан хотноо болно
Чуулга, уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.

"ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ" зүүн бүсийн өдөрлөг 2023 оны 11 дүгээр сарын 16,17-нд Чойбалсан хотод болох гэж байна. Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах нь тус чуулганы зорилго юм. 

Чуулга, уулзалтад Зүүн бүсэд хамаарагдах Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Арга хэмжээний зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга, Дэмжигчээр компани Steppe Gold / Степ Голд - Алтан Цагаан-Овоо уурхай, Tsairt Mineral LLC компани нэгдсэн байна. Баруун бүсийн уул уурхайн өдөрлөг дээрх сэдвийн хүрээнд энэ оны есдүгээр сард Говь-Алтай аймагт болсон билээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.