Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг Гүйцэтгэх захирлаар томиллоо. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгөв. Тэрбээр өөрийн хүсэлтээр Банкны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж байгаа юм.
 
З.Нарантуяа нь эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мастер хамгаалсан. Монголбанканд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006 - 2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал, 2010 - 2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.