"Эрдэнэ Монгол" ХХК шинээр 3 худаг ашиглалтад орууллаа
20 Цагийн өмнө
35
"Эрдэнэ Монгол" ХХК шинээр 3 худаг ашиглалтад орууллаа
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р багийн нутагт Ханан, Залаа Бага сухайтын худгуудыг "Эрдэнэ Монгол" ХХК ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө. Малчдад тулгамддаг хамгийн том асуудал нь мал усалгааны худаг байдаг.
 
"Эрдэнэ Монгол" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу шаардлагатай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхийг зорьдог.
 
Энэ удаад бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор, малчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ сарын эхээр худгуудын өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн, усны дээжийг лабораторид шинжлүүлж дуусаад орон нутагт ийн хүлээлгэн өглөө.
No photo description available.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.