Монголын Уул Уурхайн үндэсний Ассоциаци Хятадын Уул Уурхайн Ассоциаци хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1 Өдрийн өмнө
53
Монголын Уул Уурхайн үндэсний Ассоциаци Хятадын Уул Уурхайн Ассоциаци хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монголын Уул Уурхайн үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон Хятадын Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Чэн Ливэй нар хоёр улсын уул уурхайн салбарын урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавьж, тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын боломжууд болон технологийн солилцоог өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Уг ёслолд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С. Жавхланбаатар болон БНХАУ-ын Байгалын баялагийн яамны дэд сайд Сюй Дачун тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцов.
May be an image of 13 people and text
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлд уул уурхайн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцох, хайгуул болон уул уурхайн төслүүдэд хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих, дэвшилтэт технологийг харилцан судлах, мөн хоёр талын уул уурхайн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, боловсролын хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулна. 
 
Энэхүү санамж бичигт зах зээлийн чиг хандлага, төслийн шинэчлэл, технологийн ололт амжилтыг солилцох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх платформыг бий болгохыг онцолсон.
Монгол, Хятадын уул уурхайн салбарын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү санамж бичиг нь хамтын өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих алхам болно гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.