Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, шинэ түвшинд авчрах хууль эрхзүйн шинэчлэл хийнэ
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, шинэ түвшинд авчрах хууль эрхзүйн шинэчлэл хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд оролцлоо. Засгийн газраас анх удаагаа бүсчилсэн хөгжлийн реформыг хийхэд чиглэсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн 2025 оны төсвийн төсөл нь эдийн засгийн 14 мега төслийг хэрэгжүүлж, хууль эрхзүйн 14 реформ хийхэд чиглэж байна. Тэр дундаа хувийн хэвшил бизнесийн орчныг дэмжих
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын анхны чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд оролцлоо. Засгийн газраас анх удаагаа бүсчилсэн хөгжлийн реформыг хийхэд чиглэсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн 2025 оны төсвийн төсөл нь эдийн засгийн 14 мега төслийг хэрэгжүүлж, хууль эрхзүйн 14 реформ хийхэд чиглэж байна. Тэр дундаа хувийн хэвшил бизнесийн орчныг дэмжих татварын бодлогын шинэчлэл хийнэ. Үүнээс гадна эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, үндэсний орон сууцжуулалтын тогтолцоог, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалтын сантай уялдуулна. УИХ-ын хаврын чуулганы хугацаанд төрийн албаны эрхзүйн шинэчлэлийг хийж, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, шинэ түвшинд авчрах хууль эрхзүйн шинэчлэл хийхээр зорьж байна. Ард түмний төлөөлөл болж анх удаагаа бүсчилсэн тойрог болон салбар салбарын дуу хоолой болсон 126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганд амжилт хүсье" хэмээн байр сууриа илэрхийллээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.