Дэлхийн хэмжээнд одоогоор нийт 130 сая тонн газрын ховор элементийн нөөц илрээд буй. Нийт илэрсэн нөөцийн 29.3 хувьтай тэнцэх хэмжээний буюу 44 сая тонноор Хятад тус зах зээлд тэргүүлдэг. Газрын ховор элементийн дэлхийн хамгийн том уурхай нь Өвөр Монголын Баян Овоо. Энэхүү уурхай жилд 140 мянган тонн газрын ховор элемент үйлдвэрлэдэг.
Мөн дэлхийн хамгийн том газрын ховор элементийн компани ч Хятадынх. Тус China Northern Rare Earth High-Tech компани нь өдгөө $60 тэрбумаар үнэлэгдэж буй. Тэгвэл Монголын хувьд газрын ховор элементийн 6 орд, 3 сая тонн нөөцтэй. Нийт нөөцийн бараг тал буюу 48.7 хувь нь Ховд аймагт орших Халзан бүрэгтэй ордод бий. Манай улс энэ нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 7-дугаарт эрэмбэлэгдэж байна.