“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын яриа хэлэлцээг эрчимжүүлнэ
   “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын яриа хэлэлцээг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав. 

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулснаар нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх бүрэн боломжтойг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тодотголоо. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.