“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
16 Цагийн өмнө
127
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэж байгаа нийт ачааны 70 орчим хувийг дангаараа тээвэрлэдэг.

Тухайлбал импортын нефтийн бүтээгдэхүүний 100 орчим хувь, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын Дулааны цахилгаан станцуудын нүүрс, “Тавантолгой түлш” компанийн гол түүхий эд болох мидлингийг 100 хувь, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 85 орчим хувийг тээвэрлэж байгаа юм.

Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь бусад ачаанаас 2-3 дахин хурдан тээвэрлэж байна.

Төмөр замчид өнгөрсөн онд 33,7 сая тн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоосон бол энэ жил 2 сая орчим тн илүү ачаа тээвэрлэх төлөв гарчээ.

2016 онд жилд дөнгөж 19 мянга орчим чингэлэгтэй ачаа дамжин өнгөрч байсан бол энэ оны эхний 10 сард 400 мянгад хүрээд байна. “Бүс нутгийн логистикийн төв” нийт чингэлэгтэй ачааны 70 хувийг шилжүүлэн ачжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “УБТЗ” ХНН-ийн 16 мянга гаруй төмөр замчин, ажилтан, албан хаагч, 6 мянга орчим ахмадын төлөөлөлтэй уулзах үеэр энэ тухай мэдээлжээ. 

“УБТЗ” ХНН-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 4 сая мод тарьж, ургуулах амлалтаа үе шаттай хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.