Хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын явц 63,96 хувьд хүрлээ
3 Цагийн өмнө
69
Хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын явц 63,96 хувьд хүрлээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтад 426 ширхэг дам нуруу угсарч, ажлын явц 63,96 хувийн гүйцэтгэлтэй болсныг "Тавантолгой төмөр зам" компани мэдээллээ.
 
Хил дамнасан төмөр замын 9,4 км төмөр бетон гүүрийн Т хэлбэрийн 666 ширхэг дам нурууг БНХАУ-ын Ганцмод боомтод үйлдвэрлэж дууссан. Тус дам нурууг БНХАУ-ын TB/T 3043-2018 стандартын дагуу чанарын шаардлага ханган үйлдвэрлэж, ТВ/Т2092-2018 стандартын дагуу статик ачааллын туршилт хийж баталгаажуулан, ТВ-Т3094-2018 стандартын дагуу 487 ширхэг дам нурууг Монгол талд хүлээлгэн өгсөн байна.
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн дээд бүтэц угсрах ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд нийт 32,6км дээд бүтцийн ажил хийгдэнэ.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.