Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ
2024.03.28
120
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ-д суудалтай улс төрийн намуудтай Засгийн газар зөвшилцсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, ийнхүү яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх нь. 

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.