Хариуцлагатай уул уурхай, байгаль орчны бодлогын уялдааг бэхжүүлнэ
19 Цагийн өмнө
48
Хариуцлагатай уул уурхай, байгаль орчны бодлогын уялдааг бэхжүүлнэ
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг төлөөлж Сайд Ц.Сандаг-Очир, ГУУЭБМНХ-г төлөөлж Удирдах зөвлөлийн дарга Д.Цогбаатар нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн зорилго нь эрдэс баялгийн салбарын тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, олон талын оролцоог хангахад чиглэж байна. 

Талууд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны тулгамдсан асуудлаар хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх, хуулийн төсөл боловсруулахад хувийн хэвшил болон салбарын мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгах чиглэлээр хамтран ажиллана.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.