Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад орсноор импортоор алдах байсан 118 сая ам.долларын валютын урсгалыг дотоодод үлдээжээ
4 Цагийн өмнө
75
 Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад орсноор импортоор алдах байсан 118 сая ам.долларын валютын урсгалыг дотоодод үлдээжээ

MMCG судалгааны байгууллага 2023 оноос эхлэн Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон компаниуд болох Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК-ийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох судалгааг хийжээ. Дурдсан компаниуд улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг татвар хураамжаараа эхний дөрвөн байрт жагсдаг.

Өмнөд бүсэд Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгааны импортоор гадагшаа алдах байсан 118 сая ам.долларын валютын урсгалыг дотоодод үлдээжээ. Тэрчлэн энэхүү цахилгаан станц нь өмнөд бүсийн хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний тал орчим хувьтай тэнцэх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд өвлийн улирлын оргил ачааллын үед төвийн эрчим хүчний ачааллаас хуваалцаж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.