АҮЭБ-ийн сайдын урсгал зардлын 65.17 хувийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөхөд зориулна
3 Өдрийн өмнө
93
АҮЭБ-ийн сайдын урсгал зардлын  65.17 хувийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөхөд зориулна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг 30 гаруй төлөөлөл оролцсон юм.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн урсгал зардлын 65.17% буюу 61,747.2 сая төгрөгийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөх хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж олгох арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд Засгийн газраас олгох татаасны төлбөр, хөрөнгийн зардлын 86.19% буюу 65,163.88 сая төгрөгийг Геологийн судалгаа, эрэл хайгуулын зардал эзэлж буйг танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төсөлд 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг  дараах хаягаар 24 цаг  нээлттэй авч байна. Иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд  та бүхнийг санал хүсэлтээ  идэвхтэй ирүүлэхийг уриалж байна. 
mine_mongol_260805 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.