Н.Учрал: Олон жил дуусдаггүй яриа дуусаж, Зэс боловсруулах цогцолбор гараанаас гарлаа
10 Цагийн өмнө
144
Н.Учрал: Олон жил дуусдаггүй яриа дуусаж, Зэс боловсруулах цогцолбор гараанаас гарлаа

Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Түүний Засгийн газар 100 өдөртөө хүрсэн үр дүнгээ дүгнэн цэгнэж, дараагийн шатандаа хийх ажил, шийдэх асуудлаа зураглан өнөөдөр "100 чөлөөлөлт, 100 хоног" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хувийн хэвшил, иргэд, олон нийтийн төлөөлөл багтсан тус хэлэлцүүлэгт Н.Учрал үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү хэлэлцүүлэгт оролцож, асуулт хариулт өрнүүллээ.

Ерөнхий сайд Н.Учрал "Олон жил дуусдаггүй яриа дуусаж, Зэс боловсруулах цогцолбор гараанаас гарлаа" хэмээн онцлон тэмдэглэлээ. 

Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн "Зэс боловсруулах цогцолбор" төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн хамтаар барьж байгуулах юм. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах урилгыг 20 гаруй улсын 55 компанид хүргүүлж, 2 үе шаттай зохион байгуулсан олон улсын сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын NFC компани шалгарсан юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.