ДДЦС 1 Гкал дулааныг 36 мянган төгрөгөөр үйлдвэрлэж, 3900 төгрөгөөр буюу өөрийн өртгөөс нь 10 дахин хямд борлуулж байна
3 Цагийн өмнө
54
ДДЦС 1 Гкал дулааныг 36 мянган төгрөгөөр үйлдвэрлэж, 3900 төгрөгөөр буюу өөрийн өртгөөс нь 10 дахин хямд борлуулж байна
Дарханы дулааны цахилгаан станц /ДДЦС/ нь 1965 онд ашиглалтад орсон бөгөөд 61 дэх жилдээ ажиллаж байна. Хэрэглээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй Дархан хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр нэн шаардлагатай байна. Одоогийн үйлдвэрлэж буй цахилгаан, дулааны хэмжээ цаашид үл хүрэлцэх тул системийн найдвартай, хэвийн байдал алдагдах хүндрэл үүсжээ. Тэрчлэн дулааны үнийг төрөөс хатуу тогтоож, хэт барьснаас үүдэн шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлууд нь хойшлогдож, хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ эрс нэмэгджээ.
 
Тус станц Шарын гол, Багануурын уурхайд 9.5 тэрбум төгрөгийн өртэй. Диспетчерийн үндэсний төвөөс 11 тэрбумын авлагатай. Бэлтгэн нийлүүлэгчдэд 4 тэрбум орчим төгрөгийн өртэй байна. Мөн 2025 онд засвар хийхэд тавьсан өрөө төлж чадахгүй байдалд хүрчээ.
 
Дарханы дулааны цахилгаан станц 2024 онд 22 тэрбум, 2025 онд 18 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. ДДЦС өнөөдөр 1 Гкал дулааныг 36 мянган төгрөгөөр үйлдвэрлэж, 3900 төгрөгөөр буюу өөрийн өртгөөс нь 10 дахин хямд борлуулж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.