Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоол батлагдсанаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эд (аммиакийн шүү)-ийн импорт эрчимжих, уулын үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, эдийн засгийн аюулгүй байдал тогтворжих ач холбогдолтой юм.