“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажилтнуудынхаа дундаж цалинг энэ онд 6.8 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ
8 Цагийн өмнө
126
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажилтнуудынхаа дундаж цалинг энэ онд 6.8 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд борлуулалтын орлогоо 593.1 тэрбум төгрөгт хүргэж, ажилтнуудынхаа дундаж цалинг 2.5 дахин нэмэгдүүлэн 5.3 сая төгрөгт хүргэсэн. Тэгвэл тус компани 2026 онд борлуулалтын орлогыг 655.9 тэрбум төгрөгт, ажилтнуудын дундаж цалинг 6.8 сая төгрөгт тус тус хүргэхээр ажиллаж байна гэв. 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК энэ оны 4 дүгээр сард 263,317 тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, компанийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй сар болоод байгаа юм. Тус компани 2026 оны I улиралд 36.8 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.