Өмнөговь: “Уул уурхайн нээлттэй өдөрлөг–2026” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
3 Цагийн өмнө
75
Өмнөговь:  “Уул уурхайн нээлттэй өдөрлөг–2026” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготой “Уул уурхайн нээлттэй өдөрлөг–2026” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
 
Өдөрлөгийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хариуцлагатай уул уурхайн компаниуд Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
ett2604303  Өмнөговь аймаг нь уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн гол бүс нутаг бөгөөд өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгж, тэдгээрийн туслан гүйцэтгэгч 2000 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд нь орон нутгийн 7,876 иргэнийг ажлын байраар ханган, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа юм.
 
Тус өдөрлөг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
 
Арга хэмжээний хүрээнд нээлттэй ажлын байрны танилцуулга, хөдөлмөрийн аюулгүй байдлын туршлага солилцох уулзалт, хөдөлмөрийн харилцаа, гэрээний хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны уулзалтууд, ханган нийлүүлэгчдийн мэдээлэл, сургалт, зөвлөгөө, ур чадварын тэмцээн зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдана.
 
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.