Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням улиран томилогдлоо
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2026.04.04) гардан авлаа.
Тэрбэр "Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж ирсэн аж үйлдвэр, геологи, эрдэс баялаг, газрын тосны салбарт барьж байсан бодлого үйл ажиллагаа үргэлжилнэ. Зорьсон ажлуудынхаа үр дүнг гаргаж Монгол орныхоо хайгуулын салбарыг ахин нээх, уул уурхайн салбарын боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дуусгах зэрэг үр дүнг гаргаж бэрхшээлийг хамтдаа туулж гарахын төлөө улам бүр хичээн ажиллах болно" гэлээ.