Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
18 Цагийн өмнө
76
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт таван сургууль, дөрвөн цэцэрлэг хийн халаагуурт шилжээд байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль өмнө нь жилдээ 160 тонн нүүрс ашигладаг байсан бол 2025 оны 12 дугаар сард хийн халаалтын нэгдсэн системийг суурилуулжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжсэнээр 4200 гаруй сурагч эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. “Бороогоулд” ХХК-ийн санхүүжилтээр, “GASCOM” ХХК хийн халаагуурт шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

ub_260214

ub_260214_1   

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.