Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлжээ
18 Цагийн өмнө
141
Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлжээ
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, тус хурлаар хэд хэдэн асуудлыг хувийн хэвшлийн өргөн оролцоотойгоор хэлэлцэж, санал солилцсон байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж зарим аж ахуйн нэгжтэй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан үргэлжилж буй хэлцэл олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
 
Ерөнхий сайд Г.Занданшатар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” Үндсэн хуулийн заалтыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд талархал илэрхийлээд, “Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэх маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж онцолжээ.
 
Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.