Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцжээ
20 Цагийн өмнө
110
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-гийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцжээ.
 
“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д нийт 55 улсын Гадаад хэргийн сайд нар, мөн уул уурхай, ашигт малтмалын асуудал эрхэлсэн бусад төлөөлөгчид оролцсон байна.
 
zasag_mine_2602051  
Энэхүү уулзалтад чухал ашигт малтмалын үйлдвэрлэгч болон хэрэглэгч орны төлөөлөгчид нэгэн дор цугларч, эдийн засгийн өсөлт болон тэргүүний технологийн үйлдвэрлэлтэд нэн шаардлагатай чухал ашигт малтмалын тогтвортой бөгөөд найдвартай нийлүүлэлт, мөн боловсруулалтыг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлжээ.
 
“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт” нь чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхийг зорьж байгаагаараа ихээхэн онцлог аж.
mine_260205
 
zasag_260205
 
625960195_1382591697228204_6049975726732002444_n
 
26j9nz_625891152_1382665917220782_7309452652950559680_n_x974     
 

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.