Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томиллоо. 
 
Боловсрол:
- МУИС-ийн олон улсын харилцааны бакалавр,
- Британийн Лийдсийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистр,
- Австралийн Сиднейн их сургуулийн олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.
Англи, орос, япон хэлтэй.
Ажлын туршлага:
Хувийн хэвшилд 10 гаруй жил борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан ба Британийн Элчин сайдын яаманд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын даргаар 5 жил, Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар 2 жил, төрийн албанд Олон улс судлалын хүрээлэнд 2 жил, Хөрөнгө оруулалт, худалдааны газарт Мэдээлэл, харилцааны хэлтсийн даргаар 1 жил ажилласан туршлагатай юм.
zasag_2601051 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.