МАК Цемент ХХК 1 сая тонн европ стандартын өндөр чанартай цемент үйлдвэрлэлээ
МАК Цемент ХХК 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 1 сая тонн европ стандартын өндөр чанартай цемент үйлдвэрлэжээ.
Ингэснээр өмнөх оны амжилтаа бататгаж байгаа бөгөөд үйлдвэрлэл эхэлсэн 2017 оноос хойш нийт 6 сая тонн цемент үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж, гадагш чиглэсэн валютын урсгалыг 383.3 сая ам.доллараар бууруулан эдийн засгийн өгөөжийг эх орондоо үлдээсэн байна.
Мөн 197.3 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.