С.Бямбацогт: Зэс хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулахад хамтрах урилга хүргүүллээ
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Зэс хайлуулах, боловсруулах төслийн Урилга болон Ерөнхий мэдээллийг Гадаад харилцааны яамаар уламжлан дэлхийн зэс-металлын салбарын тэргүүлэгч дэлхийн 20 улсын 55 компани руу хүргүүллээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамаар уламжлан Олон улсын Хөрөнгө оруулалтын 20 санд, Сангийн яамаар уламжлан Олон улсын 20 байгууллага, Хөгжлийн банкуудад илгээгээд байна. Түүнчлэн МҮХАҮТанхим, МУУҮАссоциаци болон өмнөх жилүүдэд зэс хайлуулах, боловсруулах төслийн талаар сонирхолоо илэрхийлж байсан хөрөнгө оруулагч нарт ч холбогдох мэдээллийг нээлттэй өгөөд байна. Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зэс хайлуулах, боловсруулах төслийн талаар мэдээлэл түгээх ажлыг зохион байна. Мэдээлэл ил тод нээлттэй, өрсөлдөөн олон оролцогчтой байх тусам ХАМГИЙН ӨНДӨР ТЕХНОЛОГИТОЙ, ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ, ХАМГИЙН САЙН стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах боломж бүрдэнэ" гэв.