Ирэх жилийн төсвийн орлогын гуравны нэгийг эрдэс баялгийн салбар дангаар бүрдүүлэхээр байна. 2026 онд нүүрсний эскпортын биет хэмжээг 90 сая тонн гэж Сангийн яам тооцоолсон. Энэ нь 2025 онтой харьцуулахад 5 сая тонноор илүү дүн юм.
Монгол Улсын 2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг байхаар УИХ баталсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын түвшинд авч үзвэл, Монгол Улсад олон жил хийгдээгүй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажилд 20 тэрбум төгрөг, Геологи хайгуулын суурь судалгааны ажилд 45 тэрбум төгрөг зарцуулахаар 2026 оны улсын төсөвт тусгажээ.