Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо. УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхбат, Хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл нар болон ТЕГ-ын удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцлаа.
С.Төгсжаргал нь Татварын албанд 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд татварын албаны бүх шатанд ажиллаж байсан туршлагатай, татварын удирдлага, олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн Санхүү-Эдийн засагч, Эрх зүйч мэргэжилтэй.
С.Төгсжаргалын ажилласан байдал:
- 2000-2008 онд Багануур дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч, Татварын хэлтсийн дарга,
- 2008 онд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагч,
- 2009-2015 онд Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтэст Маргаан Таслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, магадлагч, татварын улсын байцаагч,
- 2015 онд Гааль Татварын ерөнхий газрын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, ерөнхий санхүүч,
- 2016-2019 онд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялаг, Олон улсын татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч,
- 2019-2021 онд ТЕГ-ын Үнэ шилжилтийн хэлтсийн дарга,- 2021-2025 онд Том татвар төлөгчийн газрын дарга,
Боловсролын байдал:
- 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-Эдийн засагч мэргэжлээр,
- 2013 онд Монголын Мэргэшсэн Нягтлан бодогдын Институтийн Мэргэшсэн нягтлан бодогч,
- 2019-2023 онд онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
- 2021-2023 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан
Мэргэшсэн байдал:
- 2007 онд Япон улсад /JICA/ЖАЙКА байгууллагын Татварын удирдлагын мэргэшүүлэх сургалт,
- 2011 онд Турк улсад /OECD/Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын Олон улсын татварын мэргэшүүлэх сургалт,
- 2013 онд Австрали улсад Сиднейн хуулийн сургуульд Олон улсын татварын мэргэшүүлэх сургалт,
- 2016 онд /OECD/Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын Татварын хууль тогтоомжийг даган мөрдүүлэх мэргэшүүлэх сургалт,
- 2017 онд PWC компанийн Олон улсын татварын мэргэшүүлэх сургалт,
- 2018 онд Канад улсад SESMIM төслийн BEPS-Үнэ шилжилтийн мэргэшүүлэх сургалт,
- 2019 онд Монгол Улсад SESMIM төслийн Үнэ шилжилтийн мэргэшүүлэх сургалт,