Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэнэ
4 Цагийн өмнө
209
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэнэ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы ирэх 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал

2025.10.27-31/

Даваа гараг /2025.10.27/

УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан, Үндсэн хууль танхим

  • Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

Мягмар гараг /2025.10.28/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Жанжин Д.Сүхбаатар танхим

  •  Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох

Лхагва гараг /2025.10.29/

Төсвийн байнгын хороо, Үндсэн хууль танхим

  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Хянан шалгах түр хороо, Жанжин Д.Сүхбаатар танхим

  • “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан, Их Эзэн Чингис хаан танхим

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ, 

Пүрэв гараг /2025.10.30/

Төсвийн байнгын хороо, Үндсэн хууль танхим

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Чуулганы нэгдсэн хуралдаан, Их хуралдай танхим

Баасан гараг /2025.10.31/