Австралийн Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад Монголын компаниуд төслөө танилцуулав
15 Цагийн өмнө
91
Австралийн Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад Монголын компаниуд төслөө танилцуулав
Австрали Улсын Сидней хотноо энэ өдрүүдэд Олон улсын уул уурхайн чуулга уулзалт /IMARC/ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамтаар үзэсгэлэнгийн талбай гарган оролцож байгаа юм.
 
mine_2510213 
Чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын өдөр" салбар хуралдааныг өргөн хүрээнд зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Д. Даваасүрэн, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг нар нээлтийн үгийг хэлж, "Эрдэнэс Монгол" нэгдэл, "Азийн Батерэй Металс" ХХК, "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн удирдлагууд илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн төслөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа. 
mine_mongol_aus_2510215
mine_mongol_aus_2510213
mine_aus_2510212   
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.