Алтны эрин үе үргэлжилж, унц нь 5000 ам.долларт хүрнэ
1 Өдрийн өмнө
130
Алтны эрин үе үргэлжилж, унц нь 5000 ам.долларт хүрнэ

Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх цаг үеийн түүхэн дээд амжилтаа эвдсээр. Энэ он гарсаар алтны үнэ 48 хувиар өсөж, зах зээлийг гэнэт доргиов. Тэр тусмаа алт руу хошуурах хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татлаа. Геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын аюулгүй металл гэж үздэг алтны эрэлтийг нэмэгдүүлж, унц нь 4000 ам.доллар давсан юм.

Дэлхийн алтны салбарт сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй үнийн өсөлт алтны томоохон төслүүдэд шинэ нөхцөл байдал авчирлаа. Ковидоос хойш алтны үнэ үргэлжлэн өсөж, сүүлийн хоёр жилийн хугацаанд байнгын өсөлтийн төлөвт оршив. Алтны эрин үе үргэлжилнэ гэж шинжээчид үзэж, дор бүрнээ өөдрөг бөгөөд тогтвортой таамаг дэвшүүлж байна. Спот алтны унц нь 4049.56 ам.долларт хүрч, энэ онд 40 дэх дээд амжилтаа тогтоосныг Mining.com онцолсон бол Wheaton Precious Metals компанийн СЕО Randy Smallwood жилийн дотор унц алт 5000 ам.доллар давж, арван жилийн эцэс гэхэд хоёр дахин өсөх боломжтой гэж үзсэн юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.