Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
4 Өдрийн өмнө
123
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны А/175 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлыг Ажлын хэсгийн дарга Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан чиглүүлж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал, Стратегийн ордын асуудал, Уурхайн хаалтын зэрэг  асуудлыг хуульд тодорхой, оновчтой болгох шаардлага үүссэнийг ажлын хэсгийн гишүүд онцоллоо. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тодорхой шийдвэрийн санал түүнтэй холбоотой холбогдох судалгаа, баримт мэдээллийг судалж, ирүүлэхээр тогтов.
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.