Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-оо танилцуулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр, "Шинээр бүрдсэн Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга бат, ил тод, нэгдмэл байдлыг чанд сахих, зардлаа танах, төрийн бүтцийг цэгцэлж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгахаас ажлаа эхэлж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна.
Энэ хүрээнд улсын эдийн засагт тулгараад буй сорилт, эрсдэлийг тооцож үзсэний үндсэн дээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-ыг боловсрууллаа.
Шинэчлэн боловсруулсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсөөллийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлэн энэхүү төсвийн тодотголыг боловсрууллаа" гэв.