Монголын эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлөх бизнесийн холбоод өнөөдөр нэгдсэн зөвлөл байгуулж, бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, хамтарсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийг байгуулснаар бизнесийн салбарын нэгдсэн дуу хоолой болж, нийтлэг эрх ашиг, байр суурийг илэрхийлэх боломж бүрдэх бөгөөд бизнесийн эрхзүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлж, салбар хоорондын уялдааг дэмжин ажиллах юм.
Хамтран ажиллах санамж бичигт дараах оролцогч талууд нэгдлээ.
Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг бизнесийн голлох салбаруудыг төлөөлөх эрх бүхий холбоо, сан, төрийн бус байгууллага, ассоциаци буюу хуулийн этгээдүүдийн санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан бизнес эрхлэгчдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг илэрхийлэх бизнесийн холбоодын нэгдэл юм.
Мөн бизнесийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөлөө бүхий хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлж, тэрхүү тогтолцоог тогтвортой хөгжүүлэх зорилготой. Ийнхүү цаашид бизнесийн салбарууд тулгарч буй асуудал бэрхшээлүүдээ шийдвэрлэхэд улс төрийн ямар нэг хөндлөнгийн оролцоогүйгээр нэгдмэл хүчээр үр дүнтэй алхмуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдлээ.