Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдиннямыг томиллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдиннямыг томиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

 Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямыг томиллоо. Түүний боловсрол, намтарыг танилцуулж байна. 

БОЛОВСРОЛ

  • 1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль
  • 2004 онд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш
  • 2005-2007 онд МУБИС, улс төр судлалын магистр
  • 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх
  • 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх
  • 2010-2013 онд ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
  • 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
  • 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021-2022 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга

zasag_202506 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.