Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн өмчит компанийн тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн өмчит компанийн тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлнэ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар дараах байр суурийг УИХ-ын нэгдсэн чуулганы индрээс илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ. Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийнэ" гэв. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.