Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэнэ
3 Өдрийн өмнө
130
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэнэ

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дарааллаас дараах асуудлыг онцолж байна. 

Даваа гараг, 2025.06.02

Төрийн байгуулалтын байнгын хороо: 

  •    Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  • Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Чуулганы нэгдсэн хуралдаан: 

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

Мягмар гараг, 2025.06.03

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо:

  • “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан,

Төсвийн байнгын хороо: 

  • Үндэсний аудитын газрын Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан аудитын шалгалтад хамрагдсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, зохион байгуулалт, геологийн судалгааны ажлын төлөвлөлт, төсөв, санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан оновчтой болгох болон геологийн салбарын дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг боловсруулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

Ажлын хэсгийн хуралдаан: 

  • Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Лхагва гараг, 2025.06.04

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо: 

  • Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Пүрэв гараг, 2025.06.05

Ажлын хэсгийн хуралдаан: 

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоол, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 02 тогтоолоор тус тус байгуулагдсан ажлын хэсгийн хамтарсан хуралдаан

Чуулганы нэгдсэн хуралдаан:

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.