Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн ажилтнууд “Хайрын төгөл” байгуулжээ
2025.05.10
667
Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн ажилтнууд “Хайрын төгөл” байгуулжээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн "Change managment group"-ээс санаачлан "LEAN 5C" аяны хүрээнд "Ногоон оффис" төслийг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд хэлтсийн ажилтнууд гэр бүл, хүүхдүүдийнхээ хамтаар Төрөлжсөн архивын байрны гадна талбайд "ХАЙРЫН ТӨГӨЛ" байгуулж, ногоон оффис бий болгох ажлаа эхлүүлжээ.
 
Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага, ажилтнууд шинээр байгуулсан төгөлдөө эхний ээлжинд 11 гацуур, 30 агч, 30 голт бор мод тарьж, суулгасан байна. Тэд тарьсан моддоо арчлан ургуулахын зэрэгцээ "Хайрын төгөл"-дөө гэр бүлээрээ мод тарих үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
495326959_1144698421020382_232602739494637203_n 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.