“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган”-ыг зохион байгуулна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт уриан дор улс орон даяар өрнүүлж байгаа бөгөөд манай улсын хувьд ХАБЭМ-ийн салбарт тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж буй.
ХАБЭМ-ийн дэлхийн өдрийг тохиолдуулан холбогдох байгууллагууд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган”-ыг энэ 7 хоногийн баасан гараг буюу 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бэхжүүлье" уриан дор Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдрийн мэндийг хүргэж, аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавьж, осол, гэмтэл, өвчлөлгүй, хүний эрхийг дээдэлсэн ажлын байрыг бий болгохыг уриалж байна.