Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд англи хэлний ахисан түвшний сургалтад хамрагдана
4 Өдрийн өмнө
188
 Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд англи хэлний ахисан түвшний сургалтад хамрагдана

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөр, техник технологийн шинэчлэлтэй холбоотойгоор англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, үүнд 18 бүтцийн нэгжийн 63 ажилтан бүртгүүлсэн байна. Эдгээр ажилтнуудын англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг "Talk Talk english" сургалтын төвтэй хамтран авсан бөгөөд энэ долоо хоногт дүн гарсны дараа сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.