УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал
Лхагва гараг /2025.04.16/
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан" танхим,
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
Эдийн засгийн байнгын хороо, "Их Засаг" танхим,
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
Пүрэв гараг /2025.04.17/
УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан, Жанжин Сүхбаатарын танхим,
-Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,
Чуулганы нэгдсэн хуралдаан, Их хуралдай танхим, 10.00 цагт,
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/