Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дараагийн хурлаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Өнөөдөр тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж, татвар болон нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг дуулгалаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой саналыг Засгийн газрын 11-11 төвд хүлээн авна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.