Чингис хааны алтан хөшөөг хийхэд 107 кг цэвэр алт орсон бөгөөд Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргажээ
2025.03.02
364
Чингис хааны алтан хөшөөг хийхэд 107 кг цэвэр алт орсон бөгөөд Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргажээ
“Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа. Чингис хааны хүрэл баримлыг 7 кг алтаар бүрж, алтан эрдэнийн Хасбуу тамгыг бүтээхэд 100 кг алт орсон бөгөөд үүнд эх орны хөрс шорооноос олборлосон алт ашигласан байна.
Чингис хааны Алтан хөшөө нь Их эзэн Чингис хаан, Их Монгол улсын тамга, Хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар хийгдсэн, 700 см х 630 см х 750 см хэмжээтэй монументаль уран бүтээл ажээ.
7 метрийн өндөртэй хөшөөг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн барималч Л.Болд Их хааны эш хөрөгт тулгуурлан бүтээжээ.
Хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгасан байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.